Белгийн нийслэл Брюссель хотноо энэ амралтын өдөр хутгатай нэг этгээд иргэд рүү халдаж, гэмтээхийг санаархсан билээ. Тэрбээр арабаа “Аллах Акбар” буюу “Бурхан хамгийн агуу юм” хэмээн хашгирч байжээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж уг этгээдийг баривчилсан билээ.
Баригдсан этгээд Алжир гаралтай Белгийн иргэн байсан юм. Тэгвэл уг этгээд ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоогүй болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Нийслэл Цагдаагийн газар “Брюссель хотноо иргэдийг айлгасан этгээд террорист биш. Шалгалтаар түүнийг ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоотой, тэдэнтэй холбоо тогтоосон гэх баримтыг олоогүй. Мэдээж хэрэг иргэдийг амар амгалан байдлыг алдагдуулсан гэх хэргээр түүнийг яллах болно” гэж хэлжээ.
Брюссель хотноо өнгөрсөн гуравдугаар сард террорист халдага гарч, 44 хүн амиа алдсан билээ. Уг халдлагын дараа цагдаагийнхан нийслэл хотыг хамгаалалтадаа авсан юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |