М.Доржсүрэн: Охин минь медаль хүртэх юм шиг совин төрсөн

img

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа “Рио-2016” олимпийн наадмаас өнгөрсөн шөнө мөнгөн медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлууллаа. Түүнтэй фэйсбүүкээр холбогдох гэсэн боловч багш Х.Эрдэнэт-Од нь “Амарч байна. Дараа нь холбогдоно уу” гэсэн хариу өгсөн юм. Бид Д.Сумъяагийн аав М.Доржсүрэнтэй утсаар холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

 

 

-Таны охин олимпийн мөнгөн медальтан боллоо. Баяр хүргэе?

 

-Баярлалаа. Ах нь Увс аймгийн Баруунтуруун сумандаа ирээд тав хонож байна. Олимп руу явахад нь гэр бүлээрээ гаргаж өгсөн. Одоо манайд найз нөхөд, хамаатан садан, нутгийн удирдлагууд цугларчихсан байна. Энэ хүмүүс намайг “Сайн охин өсгөж, монголчууддаа баярлуулж байгаад баяр хүргэе” гээд хөөргөөд л байна. Утас бол ер нь байнга л дуугараастай. Баяр хүргэсэн хүн олон байна.

 

-Та бүх барилдааныг нь үзсэн биз дээ?

 

-Хамгийн сүүлийн барилдаанаас бусдыг нь үзсэн.

 

-Яагаад ...

 

-Өнгөрсөн шөнө манай нутагт бороо орсон болохоор телевиз гарахаа больсон. Тэгэхээр нь хотод байдаг танилууд руугаа утсаар холбогдоод мэдсэн.

 

-Та охиноо мөнгөн медаль хүртэнэ гэж төсөөлж байв уу?

 

-Хэлэхэд хэцүү шүү дээ. Олимпийн дэвжээнд муу бөх барилдах биш. Бид “Алтан медаль хүртээд ирээрэй” гээд л хоцорсон. Гэхдээ би дотроо “Ямар ч байсан хүрэл медаль хүртэнэ байх” гэж бодож байсан. Учир нь охины маань бэлтгэл энэ жил сайн байгаа гэж Х.Эрдэнэт-Од багшаас нь сонссон. Тэгээд ч надад медаль хүртэх юм шиг совин төрж байсан л даа. Тухайн үед хүмүүст хэлээгүй. Харин одоо хэлмээр санагдлаа.

 

-Хотод та охинтойгоо хамт амьдардаг уу?

 

-Тэмцээнээс тэмцээний хооронд явдаг болохоор охин маань тусгай бэлтгэлийн баазад байрладаг. Аав, ээждээ олдох нь ховор. Хааяа л гэртээ ирнэ. Бусад үед “Тийшээ тэмцээнд оролцох гэж байна. Одоо тэнд бэлтгэл хийж байна” гээд утсаар л мэдэгддэг.

 

 

-Та чөлөөт бөхөөр барилддаг байсан юм билээ. Энэ Д.Сумъяад нөлөөлсөн байх л даа?

 

-Д.Сумъяа дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү нартайгаа байнга шахуу ноцолддог байсан болохоор би охиноо “Монгол охид” бөхийн клуб рүү хөтөлж очиж, н.Базарсүрэн багшид нь шавь оруулсан. Түүнээс хойш гурван жилийн дараа жүдо бөхийн өсвөрийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, амжилтын гараагаа эхэлсэн.

 

-Тамирчид стрессээ тайлахын тулд тэс өөр зүйл сонирхдог, цуглуулдаг. Танай охин ямар авьяастай вэ?

 

-10 гаруй жил бөхийн спортоос өөр зүйл сонирхоогүй дээ. Гэхдээ хааяа дуулж, бүжиглэх дуртай. Манайхан гэртээ хааяа урлагийн наадам зохиодог юм. Д.Сумъяа хамгийн түрүүнд дуулж, бүжиглэдэг. 

 

-Танай гэр бүлд бөхийн удам бий юу?

 

-Манай аав залуудаа сум орон нутагтаа барилддаг байсан гэсэн. Мөн ах, дүү нараас нь даншгийн наадамд зодоглодог лам хэд хэд байсан гэж ярьж байсан. Гэхдээ том цолтой хүн байхгүй ээ. Эхнэрийн маань удамд ч бөх хүн байсан гэдэг.

 

 

Ярилцсанд баярлалаа.

У.Баярсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

swed:
Saihan buurluud bna.Eruul enh saihan bugdig husen eruue. IIm saihan mundag ohin turuulj usgusun buyantai aav eejid n ih bayarlalaa.Mongol ulsig delhiid medruulsen huchtei mgl ohinoor chini baharhaad barahgyu bna.BAYARLALAA.
2016-08-09
Зочин:
ODOO UED SUMIYA JINDEE UNEKHEER DELKHIID NOYORKHOJI BAIGAA SHUU DEE UG NI AWARGA BOLSON BOL IKH SHUDRAGA BAILAA GEKHDEE YAKH WE , DELKHII . OLIMPOOS MEDALI AWDAG EEJIIN OKHIN BAITUGAY AAWYN KHUU KHOWOR BAIDAG YUM . GAIKHALTAY , ERUUL ENKH , AZ JARGAL YG KHUSIE
2016-08-09
зочин:
Сайн охин төрүүлж өсгөн монголын ард түмнээ баярлуулсан аав,ээжид нь баярлалаа.Та бүхэн эрүүл энх урт насалж удаан жаргаарай. Танай охин цаашид ч олон том том амжилт гаргана аа.
2016-08-09
сайхан:
Мундаг охинд нь, сайхан аав, ээжид нь, дасгалжуулагч багш нарт нь баяр хүргэе, эрүүл энх, сайхан бүгдийг ерөөе
2016-08-09
Зочин:
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга билчэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-08-09