Д.Отгондалай шөвгийн дөрөвт хүч үзнэ

Риогийн олимпийн дөрөв дахь өдөр буюу наймдугаар сарын 9-ны энэ өдөр манай улсаас жүдо хоёр, бокс нэг, буудлагын спортын 2 тамирчин хүч сорилоо.
Олимпийн боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд өрсөлдөж буй Монголын тамирчин Д.Отгондалай Нидерландын тамирчин Энрико Ла Крузыг 2:1 харьцаагаар буулган авч шигшээ наймд үлдлээ.
Тэрбээр наймдугаар сарын 13-ны өдөр Улаанбаатарын цагаар 06:00 цагт шөвгийн дөрөвт үлдэхийн тулд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдах юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ