Гүүгл компанийн менежер амиа алджээ

Гүүгл компанийн менежер бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. 27 настай Ванесса Марготтегийн цогцсыг Массачусетс мужийн Принстон хотын ойгоос болсон байна. Уг хотод эмэгтэйн ээж нь амьдардаг байжээ. Тэрээр Нью Йорк хотноо амьдардаг бөгөөд амралтын өдөр бүр ээж дээрээ ирдэг байна.
Эмэгтэй хоёр өдрийн өмнө “Принстон хот явлаа” хэмээн хэлээд холбоо тасарчээ. Принстон хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Маурен Линч “Эмэгтэйн цогцсыг үнэрч нохойны тусламжтай олсон. Одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэж хэлжээ. Уг үйл явдлын дараа Гүүгл компанийн удирдлагууд эмэгтэйн гэр бүлд эмгэнэл илэрхийсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ