Орос, Турк дахин нөхөрлөнө

img

Туркийн Ерөнхийлөгч Орост төрийн айлчлал хийж байна. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр ОХУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн тэргүүнийг Санкт-Петербург хотноо хүлээн авч уулзжээ. Эрдоган айлчлалын эхэнд сэтгүүлчдэд “Энэ бол түүхэн айлчлал. Шинэ алхам, өөрчлөлт” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Путинийг “сайн найз” хэмээгээд “Путинтэй хийх хэлэлцээр хоёр улсад харилцан ашигтай байна” гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

 

Удирдагчид ийнхүү найман сарын дараа анх удаа уулзаж байна. Санкт-Петербург хотноо болсон уулзалт хаалттай болсон бөгөөд уулзалтын дараа удирдагчид хамтарсан мэдэгдэл хийв. Эрдоган “Уулзалт амжилттай болсон. Бид харилцан олон гэрээг байгууллаа. Эрхэм нөхөр Путин танд талархаж байсан” гэсэн бол Путин “Хоёр улсын дунд үүсээд байсан таагүй харилцаа өнөөдрөөр дуусгавар боллоо. Бид нэг нэгэндээ дахин итгэх, итгэл хүлээлгэх болсон. Турк улстай худалдаа-эдийн засгийн харилцаагаа сэргээх болно. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломжтой боллоо. Өнөөдрийн айлчлал үр дүнтэй боллоо” гэж мэдэгджээ.  “Путин Турк улсад айлчлах” талаар Кремлийн ордон “Уулзалтын төгсгөлд тодорхой болно” гэсэн байна. Хоёр улс мөн Сири дэх цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын хүчээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд цохилт өгөхөөр тохиролцсон байна. Тус бүлэглэлд цохилт өгөөд буцаж байсан Оросын байлдааны “Су 24” онгоцны сүйрлийн дараа хоёр улсын дунд ан цав үүссан юм.

 

 

Москва “Туркууд санаатайгаар Оросын онгоцыг сөнөөсөн” гэсэн бол Анкара “Оросын онгоцонд олон удаа анхааруулга өгсөн. Оросууд бидний шаардлагыг биелүүлэхгүй байсан учир үүргийнхээ дагуу гал нээсэн. Тиймээс бид уучлалт гуйхгүй” гэсэн билээ. “Су 24” онгоцны сүйрлийн улмаас нисгэгч дэд хурандаа Олег Пешков амиа алдсан юм. Ерөнхийлөгч Путин Кремлийн ордонд нисгэгчийг гэр бүл, хамт олныг хүлээн авах үедээ “Би амлаж байна. Туркууд хийсэн үйлдлийнхээ төлөө заавал уучлалт гуйх болно” хэмээн мэдэгдсэн билээ.  Тэрбээр мөн нисгэгчид “ОХУ-ын баатар цол”-оор шагнаж, шагналыг нь гэр бүлд нь хүлээлгэн өгсөн юм. Путин ийнхүү мэдэгдснийхээ дараа Туркийн эсрэг хэд хэдэн хориг тавьж, оросуудыг Турк руу зорчихгүй байхыг уриалжээ.

 

Хоригийн эхэнд Орос, Турк улстай байгуулсан харилцан визгүй зорчих дэглэмийг хүчингүй болгож, Орос улсад ажиллаж, амьдарч буй тус улсын иргэдэд шахалт үзүүлж эхэлжээ. Орос улсад гэрээгээр Туркийн 90 мянга иргэн ажиллаж буй ч тэдний гэр бүл нийлээд ойролцоогоор 200 мянгад хүрчээ. 2013-2014 оны хооронд ОХУ-ын таван сая иргэн Турк улсад жуучлалаар очсон байна. Уг хоригоос нэг долоо хоногийн дараа Орос дахин Туркийн эсрэг хориг тавьж, аялал жуучлал болон Турк улсаас хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтаа зогсоов. Путин “Турк улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өнөөдрөөс эхлэн Оросын зах, худалдааны төвүүд худалдаалахгүй” гэж хэлжээ. 2014 оны хооронд Орос улсад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг гол түншээр Турк улс нэрлэгдэх болсон юм.

 

Путин “Туркууд уучлалт гуйх хүртэл тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм. Эрдоган эцсээ хүртэл уучлалт гуйхгүй гэдгээ илэрхийлж байсан ч өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр “Су 24” осолдсон бүс нутагт зочилж, албан ёсоор нисгэгчийн гэр бүлээс уучлалт гуйсан юм. Тэрбээр “Би харамсч байна. Миний зүрх сэтгэл уй гашууд автаж байна. Туркчууд бид амиа алдсан нисгэгчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Бид хохирлыг барагдуулахын тулд хичээнгүйлэн ажиллах болно” гэж мэдэгджээ. Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан байна.

 

Түүний уучлалтыг Орос хүлээн авсан тухайгаа илэрхийлж, Путин өнгөрсөн сарын 15-ны өдөр Эрдоган руу залгасан нь хоёр улсын дунд үүсээд байсан таагүй харилцааг сайжруулахад голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Тэд өнгөрсөн хугацаанд хоёр удаа утсаар ярьсан бөгөөд өнгөрсөн сарын 24-ний өдөр Путин, Эрдоганыг эх орондоо айлчлахыг хүсчээ. Уг хүсэлтийг Эрдоган хүлээн авсан юм.

 

Барууны орнууд “Рио”-гийн зуны олимпоос илүү Санкт-Петербург хотноо болсон уулзалтад гол анхаарлаа хандуулж, удирдагчид юуны талаар ярихыг чих тавина сонсч байлаа” хэмээн “TASS” агентлаг мэдээлэв. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАФИОЗУУД УДААН НӨХӨРЛӨДӨГГҮЙ ЮМ ДАА:
ЗА ДАА УДАХГҮЙ ДЭЭ
2016-08-10
ЗОЧИН:
Орос орон агуу гүрэн гэдэг нь харагдаж байгаа юм, Турк яахав дээ Европийн холбоонд элсчих санаатай явтал Грек, Испаний хямрал, Англи Европийн холбооноос гарах шийдвэр ,Европийн холбоо задрах тийшээ хандаж байгаа болохоор ОРОС оронтой хуучны харилцаагаа сэргээх нь Туркийн эдийн засаг, Гео политикийн хувьд яалт ч үгүй ашигтай,
2016-08-10
Зочин:
За шаа сданууд минь манай улс удирдаж байгаа нэртэй гөлөгнүүдээс аль аль нь дээр
2016-08-10
Зочин:
Осман туркууд Европын хужаа тул гэдэг итгэж болохгүй
2016-08-10
Зочин:
Putin erdogan 2 yaag adilhan.
2016-08-10
Зочин:
Эрдоган гэж нэг алиа салбадай байна аа. Улс орноо хөлдөө чирж гүйцэж байх шив.
2016-08-10