Фелпс олимпийн 21 алтан медальтай болов

img

 

АНУ-ын усанд сэлэлтийн нэрт тамирчин дахин алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр хэдхэн хормын өмнө “4x200m Freestyle Men” төрөлд ялалт байгуулсан талаар “www.dailymail.co.uk”  мэдээллээ.

 

Фелпс ийнхүү “Рио”-гийн олимпоос гурван медалийн эзэн болоод байна.

 

Тэрбээр Олимпийн хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн 4x100 метрийн чөлөөт сэлэлтээр АНУ-ын баг тамирчид тэргүүлснээр Фелпс “Рио”-гийн анхны алтан медалиа хүртсэн бол өчигдөр 200 метрийн эрвээхэй сэлэлтэд алтан медалийн эзэн болсон билээ.

 

Ийнхүү Фелпс олимпийн 21 алтан медаль, 2 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болов. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
mongol uls butneeree 2 hon alttai baihad 1 amerik 21 uu yaya
2016-08-10