Ч.Санжаадамба аварга цолны наадам хийнэ

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Архангай амгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба арав даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.
Тэрбээр цолны хүндэтгэлийн наадмаа хийхээр болжээ. Аварга цолны хүндэтгэлийн наадам Хашаат суманд энэ сарын 14-нд болох юм байна. Тус наадмаар хүчит бөхийн барилдаан, их нас, соёолон, шүдлэн морьд уралдах аж.
Ч.Санжаадамба аварга өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтийг наадмаа урьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ