”Рио 2016”: Монгол тамирчдын өнөөдрийн хуваарь

Зуны XXXI олимп Бразилийн Рио Де Жанейро хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын таван тамирчин өрсөлдөнө. Тамирчдын тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар танилцуулж байна.
Жүдо бөх:
22:00 цагт: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн медалийн эзэд тодорно. Энэ жинд Монголын жүдочдоос Л.Отгонбаатар, Ц.Наранжаргал нар өрсөлдөнө.
Бокс:
23:00 цагт: 56 кг-ын жинд Э.Цэндбаатар, 69 кг-ын жинд Б.Түвшинбат нар тулалдана.
Хүндийн өргөлт:
03:30 цагт: Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн тэмцээнд залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ОУХМ М.Анхцэцэг өрсөлдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ