Л.Отгонбаатар V байрт орлоо

Зуны XXXI олимп Бразилийн Рио Де Жанейро хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр манай улсын таван тамирчин өрсөлдлөө.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын Л.Отгонбаатар шилдэг наймд үлдэх эрхийн төлөө олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Кубын Асли Гонзалестэй учраа таарч, торгуулиар ялсан. Ингэснээр Л.Отгонбаатар шигшээд наймд шалгараад байв. Улмаар дараагийн тойрогт хэсгийн аваргын төлөө Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гүржийн жүдоч Варлам Липартелианитай хүч үзэж манай тамирчин торгуулиар хожигдов. Ингэснээр Л.Отгонбаатар дагах барилдаанд Азербайжаны Мамадали Мехдиевтай оноолт таарч ялалт байгуулсан юм.
Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд Хятадын жүдоч Чэнь Шунжаотой учраа таарч, юүко үнэлгээ алдснаар ялагдал хүлээлээ. Ингэснээр Л.Отгонбаатар олимпийн наадмын шагналт V байрт орж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ