М.Анхцэцэг: Дэлхийн залуучуудын аваргад өргөсөн шиг өргөж чадсан бол...

img

"Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч П.Отгонтуяа Рио-Де-Жанейро хотноо ажиллаж байна. Тэрбээр ОУХМ М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр нартай ярилцсан байна.

 

 

-Тэмцээнд орохын өмнөх тамирчдын бэлтгэл хэр байсан вэ?

 

Ц.Хосбаяр: -Бэлтгэл гайгүй сайн байсан. 5.3 кг жин хассан. Тэрэндээ ч юм уу өнөөдөр жаахан сулбагар орчихлоо. Медалийн төлөө зорилго тавьсан байсан боловч наймдугаар байрт орсон. Шаналаад л зогсож байна даа бид хоёр.

 

-Оролцож байгаа өрсөлдөгч тамирчдын хувьд ямар байна?

 

Ц.Хосбаяр: -Өрсөлдөгч нарын хувьд хэт сайн тамирчин алга байсан. Бидний тооцоолж байсантай л адил байлаа. Бэлтгэл дээр 17 огцом доод, 47 шахаж байсан. Тэр амжилтаараа байсан бол түрүүлэхээр байсан. Гэхдээ хийж чадаагүй юм чинь тийм юм яриад ч яах вэ дээ. Гэхдээ дэлхийд  бол эхний дөрөв, таван тамирчны нэг болж чадсан байна гэдэг нь саяын тэмцээнээс харагдлаа.

 

-Нэлээн дээгүүрт орсон тамирчдыг харахад хувийн дээд амжилт нь манай тамирчнаас бага харагдаж байсан?

 

Ц.Хосбаяр: -Тийм ээ. Үзүүлэлт нь тийм байгаа.

 

-Анхцэцэгийн хувьд анх удаа олимпид оролцлоо. Тэмцээн чиний бодлоор ямар болсон бэ?

 

М.Анхцэцэг: -Анх  удаа олимпид оролцлоо. Таван кг хассан. Түүнд жаахан суларсан юм шиг байна. Медаль авах зорилготой байсан ч чадсангүй ээ.

 

-Монголд бэлтгэл дээр өргөсөн хувийн амжилт тань "Рио-2016" олимпид өргөснөөс илүү байсан уу?

 

М.Анхцэцэг: -Тийм ээ. Дэлхийн залуучуудын аварга, Азийн насанд хүрэгчдийн аварга гээд оролцсон бүх тэмцээнүүдэд ер нь бол энд өргөснөөс илүү өргөж байсан. Яг түүн шиг өргөж чадсан бол хүрэл медалийн болзол хангах байлаа.

 

Эх сурвалж: MNB.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Манай Монгол охин олимпт сайн байлаа.М.Анхцэцэгтээ амжилт хүсэе.Монголчууд бид нар хүндийн өргөлтөөр дэлхийн хэмжээний мундаг тамирчин охинтой болжээ.Дасгалжуулагч Ц.Хосбаяр багшид нь баяр хүргэе.2020 оны олимпт медал авч Монгол төрийн дууллаа эгшиглүүлээрэй.Цаашдаа үргэлж дэмжиж явах болно шүү.
2016-09-03
od:
taktikaa buruu songojee dasgaljuulagchaa.tanii buruu.hairan olimp hairan tsag hugatsaa aldlaadaa
2016-08-13
Зочин:
18 тай шүү дэ хол явнаа эмэгтэй туйванч олимпоос медаль авах бол манайд цаг хугацааны л асуудал болж.
2016-08-12
ZOCHIN:
SAIN BAISAN SHVV, JINGEE ERTNEES SAIN BARIAD, DARAAGIIN OLYMP-T AMJILTTAI OROLCOOROI. AMJILT ! MONGOLYN IREEDVI SHVV CHI !
2016-08-12
Зочин:
Сайн байсан баяр хүргэе, амжилтууд хүлээж байгаа шүү
2016-08-12
jir irgen:
ene udaagiin olimpiin hamgiin sain 2 tamirchnii neg. Ene ohin bol neelt. Olimpiin avarga bolj chadah ohin bna. Buh talaar tusalj demjeed uguh heregtei. Holboo ny mash sain demjih heregtei. Kompaniud sain demjeerei. Gadagshaa yavuulj beltgel hiilgevel delhii olimpod lav turuulne. turulhiin material saitai ohin bna. Bayar hurgej ulam ih amjilt husye.
2016-08-12
зочин:
Жин хасалт манай охинд халтай юм шиг.Их эртнээс бага багаар хасч байж орохгүй тулгаж байгаад огцом хассан нь ядраачихлаа л даа. Анхаад маань алс холын сайн сайхан ирээдүй байна аа. Хэт өөрийгөө ачаалж байж л бэртэл гэмтэл авчих бий.Энэнээс л болгоомжлоорой. Ээ дээ хайрлавал зохих ховор эрдэнэ шүү,энэ охин.
2016-08-11
irgen:
sain baisan,duudee amjilt hucie.
2016-08-11
irgen:
sain baisan,duudee amjilt hucie.
2016-08-11
ok:
Ene ohind gadnaas dasgaljuulagch avj ogmoor bna.manaihan olimpiin avaraga bolgoj chadahgui ee
2016-08-11
ok:
er ni ene hundiig orgoltoor manaihan sain hicheellevel yavahaar um shig, barildaj notsoldoj shanalahgui, tsever ooroos hamaarna,bas manaihand yag tohirson ih zugeer sport sanagdaj bna daa, zaluusaa hicheegeerei
2016-08-11
Zochin:
Sain bna shuu.jaahan taktikiin aldaa garchihaj Dee.
2016-08-11
Zochin:
Zugeer ee minii duu, sain bsan. Chamd olon olimp delhiin avarga boloh bolomj bsan. Amjilt
2016-08-11
Sain:
Sain ohin. daraagiin olimp.d avarga bolooroi. chadna gej itgej baina.
2016-08-11