Канадад амиа золиослохоор төлөвлөж байжээ

Канадын цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж, халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг устгасан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг Аарон Драйвер гэдэг бөгөөд 24 настай байжээ.
“Мөрдлөгөөр Аарон Драйвер Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон” хэмээн Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны мэдээллээс иш татан “TASS” агентлаг уламжлав.
Тэрээр Торонто хотын төвд, их хүн цугларсан үед өөрийгөө егүүтгэхээр төлөвлөж байжээ.
Өнгөрсөн онд түүнийг хэт даврагчидтай холбоотой хэмээн хэсэг хугацаанд саатуулж байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ