Д.Отгондалай: Медалийн өнгөө хувиргах болно

img

 

Зуны XXXI олимп Бразилийн Рио Де Жанейро хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн өдөр манай улсын  гурван тамирчин өрсөлдсөн. Боксын төрлийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд тулалдсан манай улсын тамирчин Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаж, цааш тулалдах эрхтэй боллоо. Ийнхүү тэрбээр Риогийн олимпоос хоёр дахь медалийг эх орондоо авч ирэхээр боллоо.

 

Д.Отгондалайгийн хувьд дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж байгаа учраас эхний тойрогтоо хийлсэн. Тэрбээр хоёрдугаар тойрогт Нидерландын тамирчин Энрико Ла Крузыг 2:1 харьцаагаар буулган авч шигшээ наймд үлдсэн юм. Харин шөвгийн дөрөвт үлдэх тулаанаа өглөөний 06.00 цагт Алжирын боксчин Реда Бенбазизтай хийж  3-0-ээр ялалт байгууллаа.

 

Д.Отгондалай ийнхүү эх орондоо Рио-2016 олимпийн наадмын хоёр дахь медалийг авчирч байгаа бол олимпийн медальт долоо дахь боксчин болон Монголын их спортын түүхэнд нэрээ үлдээлээ.

 

Тэрбээр ялалт байгуулсны дараагаар Бразилд байрлаж буй сэтгүүлчид "Сэтгэгдэл маш өндөр байна. Нойроо хоолоо хугаслан намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Хайртай ээждээ, ханьдаа, хоёр охиндоо, туслаж дэмжиж ирсэн бүх хүмүүст, багш нартай маш их баярлалаа. Медалийн болзол хангасандаа маш их баяртай байна. Медалийн өнгөө хувиргах болно" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софьян Үмиятай энэ сарын 14-нд тулалдана.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
demjej bga shvv amjilt
2016-08-14
Зочин:
Otgondalai ugasa bolomjtoi bsan iluu amjilt huse
2016-08-14
oortoo itgeltei:
oortei itgelteigeer hen ch ingej helj chadaagui , harin ta bol alt avnaa
2016-08-14
zochin:
Manai mongoliin otgondalai bokschin france bokschind diildsench gesen yahav dee ter france bokschin mundag huchtei baina lee azarbeijanii aldartai boksching iluurhej hojij baina lee otgondalai zaaval hojih albagui shuu dee olympiin hurel medal gedeg amar olddog zuil bish shuu.
2016-08-14
Зочин:
Bayar hurge, bayarlalaa, amjilt
2016-08-14
Зочин:
Bayar hurge, bayarlalaa, amjilt
2016-08-14
Зочин:
МӨНГИЙН ТӨЛӨӨ ӨНДӨР НӨХӨРТЭЙ ТУЛНА ОРОЖ ГАРЧ ЦОХИЛТООС НЬ ЗАЙЛАЖ ОЙРЫН ЗАЙНААС ОНОВЧТОЙ ЦОХИЖ УДИРДАЖ ТОГОЛВОЛ ЯЛНА
2016-08-13
Зочин:
Bayarlaa,otgondalai mongol tumeni baxaral chi shv medialin ungu xuvirana amjilt
2016-08-13
Зочин:
Өө лайтай
2016-08-13