Б.Есүй 60 дугаарт орлоо

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны XXXI олимпийн наадам найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө манай улсын гурван тамирчин өрсөлдсөнөөс хоёр нь тэмцээнээ өндөрлүүллээ.
Усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд өрсөлдсөн Б.Есүй 28.40 секундын амжилтаар өөрийн гараандаа хоёрдугаар байрт орлоо. Улмаар өөрийн эзэмшиж байсан улсын дээд амжилтыг 29.51 секундийн амжилтаа шинэчлэн 28.40 болгов.
Нийт дүнгээр 50 метрийн өврөөр даллах төрөлд 88 тамирчин уралдсанаас манай тамирчин 60 дугаарт орлоо.
Ийнхүү 16 настай өсвөрийн тамирчин маань анхны олимпоо өндөрлүүллээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ