Жүдочид тэмцээнээ өндөрлүүлэв

Өнгөрсөн шөнө жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг-д Б.Тэмүүлэн зодоглолоо. Тэрбээр эхний тойрогтоо Алжирийн жүдоч Мухамед Амине Тайебтай учраа таарсан. Улмаар вазари үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Ийнхүү манай жүдо бөхийн тамирчид нийт 14 жингийн 13-д оролцсоноос нэг мөнгө, хоёр шагналт V байр, нэг шагналт VII байр эзэлсэн амжилттайгаар Риогийн олимпийн наадмыг өндөрлүүлэв.
Жүдо бөхийн төрөлд нийт 136 орны 390 жүдоч оролцсон бөгөөд одоогийн байдлаар 25 орон медаль хүртжээ. Япон улс гурван алтан медальтайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол ОХУ-ын жүдочид хоёр алт хүртсэн амжилтаар удаалж байна.
Манай улс жагсаалтын 15-р байрт бичигдлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ