Хэний ч тооцоолоогүй тамирчин гэнэт “цоордог” талтай

img

 

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадам өнөө шөнө найм дахь өдрөө үргэлжлэн явагдана. Олимпийн наадмын сонирхолтой төрлүүдийн нэг болох хөнгөн атлетикийн тэмцээн эхэлсэн. Өнөөдөр бадминтон, сагсан бөмбөг, бокс, дугуй, буудлага, усанд сэлэлт зэрэг спортын 22 төрлийн тэмцээн явагдаж, зарим төрөлд медалийн эзэд тодорно.

 

Энэ өдөр Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдөж буй Х.Энх-Амар 06:00 цагт рингэнд гарна. Тэрбээр эхний тулаанаа Мексикийн тамирчин Элисео Элиаст Эмигдио Абаркатай хийнэ.

 

Энэ жинд 26 боксчин өрсөлдөж байгаа бөгөөд манай тамирчны хувьд 1992 оны наймдугаар сарын 5-нд Дорноговь аймагт төрсөн. Олимпийн наадамд анх удаа оролцож буй юм. Тэрбээр 2016 оны Химийн цом, Чехийн гран пригээс алт, “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

 

Дасгалжуулагч нь түүнийг олимп руу явахаас өмнө “Бэлтгэл нь нэгэн жигд байгаа. Тэр гэнэт цоорч магадгүй шүү” хэмээж байсан. Нээрээ л хэний ч онцлоогүй тамирчин гэнэт “цоордог” тал бий шүү.

 

У.Баярсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
дэндүү эрт цаасан малгай өмсгөж байж амжилтыг нь алах вий
2016-08-14
Irgen:
Uurtuu etgeltei baigaarai. Bolj ugvul shuugchidtei n zodooroi. Naidvartain deer. Ajiltai
2016-08-14
Зочин:
Мөнгөнд л шүүгч нэртэй хээл хахуулийн туламнуудын халаасалсан нам авахуулчихгүй бол манай Энх-Амар хэнийг ч ялна. Эхний раунданд л илтийн илүүрхэж тоглохгүй бол цаадуул чинь балиартана шүү!
2016-08-14
ккк:
Гоё. Цөм цохь. Чи чаднаааа
2016-08-13
zzz:
zaluu hynii zamiin hyzyy urt, boloh baihaa, amjilt
2016-08-13
Зочин:
Цоорох ч гэх шиг...
2016-08-13
Хангай:
Энх-амар дүү минь чи чаднаа.Монглын минь хөх тэнгэр ивээг.Их амжилтыг хүлээж байгаа шүү.
2016-08-13