ОУХМ Х.Энх-Амар Мексикийн боксчинд ялагдлаа

“Рио-2016” зуны олимпийн наадмын боксын тэмцээн уралдаанууд үргэлжлэн явагдаж байна. Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Х.Энх-Амар Риогийн рингэн дээрх эхний тулаанаа хийлээ. Манай тамирчин Мексикийн шилдэг боксчинд ялагдлаа.
Ингэснээр олимпийн наадамд хүч үзсэн манай тамирчин нэгдүгээр тойргоос тэмцээнийг өндөрлүүлж байна. Х.Энх-Амарын хувьд Универсиад наадмын аварга бөгөөд олимпийн эрхийн оноо олгох олон улсын тэмцээнд хүрэл медаль хүртсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ