“Рио 2016”: Монгол тамирчдын өнөөдрийн хуваарь

img

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны XXXI олимп ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын таван тамирчин өрсөлдөнө. Ингээд Монгол тамирчдын тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар танилцуулж байна.

 

Бокс:

 

Э.Цэндбаатар /00.00 цагт/ – Эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд тулалдана. Тэрбээр шилдэг наймд үлдэх эрхийн төлөөх барилдаанд Беларусын боксчин Дмитрий Асанаутай учраа таарсан.

 

Д.Отгондалай /06.30 цагт/ – Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө тулалдана. Манай тамирчин хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софьян Үмиятай хийнэ.

 

Б.Чинзориг /00.45 цагт/ - Боксын 64 кг жинд өрсөлдөж буй манай тамирчин Оросын боксчин Виталий Дунайцевтай тулалдана.

 

Хөнгөн атлетик: /21.30 цагт/

 

Эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Nugoo. Battsetseg. Yaasan be? Tamin
2016-08-15
Зочин:
Муухай үг бичсэнгүй.Уучлаарай, барилдах гэж байгаа юм уу бокс тоглох гэж байгаа юм уу?
2016-08-14
zzz:
helee bitgii gargaarai muuhai, ooriig chin ynegui bolgoj baina
2016-08-14