Хулгайлагдсан охидын бичлэгийг цацжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард Борно мужийн Чибок тосгоноос 11-18насны 270 гаруй охиныг хулгайлсан билээ. Тус бүлэглэл хулгайлсан охидоо дайчидтайгаа гэрлүүлэх мөн хил давуулан зарсан болохыг тус улсын Тагнуулын байгууллагаас мэдээлсэн юм.

 

Тэгвэл хэт даврагчид өчигдөр охидын шинэ бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тагнуулчид уг бичлэгийг хэзээ хийгдсэн бичлэг болохыг шалгаж байгаа гэнэ.

 

Хэт даврагчид 50 гаруй охины дүрсийг үзүүлээд “Амьд үлдсэн охид. Зарим охид нь амиа золиослож, зарим нь агаарын ажиллагааны үеэр амиа алдсан. Бид биеэ хамгаалахын тулд тэднийг зодооны урлагаар суралцуулсан. Энэ бүхэнд армийнхан буруутай” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн тавдугаар сард армийнхан тус бүлэглэлд хулгайлагдсан 19 настай охиныг аварсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ