Д.Сумъяа, Д.Отгонцэцэг нар хүлээн авалтад уригджээ

Олон Улсын Жүдо Бөхийн холбоо /IJF/-ноос “Рио 2016” олимпийн наадамд амжилттай оролцож шагнал хүртсэн тамирчдад баяр хүргэж, хүлээн авалт зохион байгуулжээ.
Энэ үеэр Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн манай улсын тамирчин Д.Сумъяа, түүний багш Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Казасхстан улсын нэрийн өмнөөс оролцож, хүрэл медаль хүртсэн жүдоч Г.Отгонцэцэг нар ийнхүү зургаа татуулсан байна.
Мөн тус Францын алдарт жүдоч, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга Тедди Ринер, Д. Сумъяа нар хамтдаа зургаа татуулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ