Мо Фарах: Эцсийн хүчээ шавхаж, ялалт байгууллаа

img

Британийн  гүйлтийн нэрт тамирчин Мо Фарах “Рио”-гийн олимпиос алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр шагналаа гардан авсаны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

 

 

-Та эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн төрөлд ялалт байгуулж, “Рио”-гийн тэнгэрт Британийн төрийн далбааг мандууллаа. Танд чинь сэтгэлээсээ баяр хүргье?

 

-Маш их баярлалаа. Би амжилт гаргахыг их хүссэн. “Рио”-гийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг, энгэртээ алтан медаль зүүхийг их хүссэн. Хэдхэн минутын өмнө би зорилгоо биелүүллээ. Эх орныхоо төрийн далбааг мандуулж, Британийн баг тамирчдын медалийн тоог нэгээр нэмлээ.

 

-Тэмцээний зам дээр та АНУ-ын тамирчинтай мөргөлдөж, унасан. Энэ талаар?

 

-Цэнгэлдэхэд байсан бүх хүн намайг медальгүй хоцорлоо гэж бодсон. Мэдэхгүй юм. Миний ард байсан тамирчид намайг гүйцэхэд үнэхээр аймар мэдрэмж төрсөн. Би олимпод бэлдэж байхдаа “Хэрвээ тэмцээний үеэр унавал энэ аргыг хэрэглэх болно” нууц хөзөр гэх зүйл байгаагүй. Их гэнэтийн зүйл болсон. Эцсийн хүчээ шавхаж, ялалт байгууллаа.

 

-Таныг ялалт байгуулахад цэнгэлдэхэд байсан ихэнх хүн баярын нулимсаа барьж дийлээгүй?

 

-Тиймээ би анзаарсан. Та бүхний дэмжлэг намайг дахин хөл дээр босгосон.

 

-Хэрвээ та алтан медаль хүртээгүй байсан бол?

 

-Мэдэхгүй юм. энэ талаар бодохыг хүсэхгүй байна. Учир нь би алтан медалийн эзэн болчихоод байна.

 

-“Лондон”-гийн олимпийн 10 мянган метрийн төрөлд та ялалт байгуулж, алтан медалийн эзэн болсон. Дөрвөн жилийн дараа юмс хэрхэн өөрчлөгдөв?

 

-Бүхэлдээ өөрчлөгдөж. Тамирчдын ур чадвар их сайжирсан байна. Хэдхэн жилийн дотор минийн өрсөлдөгчийн тоо хэдэн зуугаар нэмэгдэж гэдгийг Рио хотноо ирээд л ойлголоо.

 

-Рио хотын цаг агаар таны амжилтад хэрхэн нөлөөлж байна?

 

-Зүгээр.

 

 

-Таныг гэр бүлийнхэн тань ирж дэмжлээ.

 

Тийм ээ. Би эхнэр болон хүүхдүүдийнхээ төлөө ялалт байгуулахыг илүү их хүссэн. Хүүхдүүд минь надаар бахархаж “Бурхан минь энэ чинь миний аав. Энэ ертөнцийн хамгийн агуу аав” гэж хэлээсэй гэж хүссэн. Би ялалт байгуулаад эхнэр дээрээ очих үед тэр минь уйлчихсан байна.

 

-Та гүйж байхдаа юуны талаар боддог вэ?

 

-Юуны ч талаар боддоггүй. Олон бодол амжилтад саад болно. Бусдаас зөвлөгөө авч болно. Гэхдээ чухал шийдвэр гаргахдаа бусдын үгийг бүү сонс. Учир нь тэд бус чи л хийх гэж байгаа учир.

 

-Таныг би өөдрөг хүн гэж боддог. Учир нь та үргэлж инээмсэглэдэг?

 

-Надад сайхан гэр бүл, сайхан түүх, сайхан амжилтууд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа, 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
2016-08-15
Зочин:
goyo yariltslaga bna
2016-08-15