Швейцарьт халдлага гарч, 1 хүн амиа алджээ

img

 

Швейцарь улсад террорист халдлага гарсан талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Буч хот руу хөдөлсөн галт тэрэгт хутгатай этгээд иргэд рүү дайрчээ. Уг хэрэг өчигдөр 21.00 цагт гарсан байна.

 

“Халдлагаар 30 орчим насны эмэгтэй амиа алдаж, таван хүн шархтсан” хэмээн Цагдаагийн газраас мэдээллээ.  Тэрбээр галт тэрэгт орж ирсэнийхээ дараа хажуудаа зогсч байсан эмэгтэйг хутгалж, дараа нь гал тавьжээ.

 

Халдлага үйлдсэн этгээд тус улсын иргэн бөгөөд 27 настай гэнэ. Одоогоор халдлагын шалтгаан тодорхойгүй байна. Цагдаагийнхан халдлагчийн гэрийг битүүмжилж, шалгалт явуулж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ