Нисэх буудалд буудалцаан болоогүй

“АНУ-ын Нью Йорк хот дахь Ерөнхийлөгч асан Жон Кеннидигийн нэрэмжит нисэх буудалд буудалцаан боллоо” хэмээн хэвлэлийнхэн мэдээлснээр болж, 100 гаруй нислэг цуцлагдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Нэгэн иргэн сэтгүүлчдэд “Нисэх дотор буудалцаан болж байна” хэмээн мэдээлжээ. Уг мэдээллийн дараа иргэд айж түгшиж, нисэх буудлыг орхин гарсанаас болж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.
Нисэхийн Аюулгүй зөвлөл буудалцаан болсон гэгдээд буй бүс нутагт шалгалт явуулж “Ямар ч буудалцаан болоогүй” хэмээн мэдэгдэж, нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүссэн байна. Цагдаагийнхан хэвлэлийнхэнд хуурамч мэдээлэл дамжуулсан этгээдийг хайж эхэлжээ.
Жон Кеннидигийн нэрэмжит нисэх буудалд террорист ажиллагаа болохоос урьдчилан сэргийлж цэргийнхэн хүч нэмэгдүүлэн хамгаалдаг болсон билээ. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн 2014 онд тус нисэх буудлыг “дэлбэлэх болно” хэмээн хэд хэдэн удаа заналхийлж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ