“Рио 2016”: Итгэл өвөрлөсөн 15

img

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны XXXI олимп 11 дэх өдрөө үргэлжилж байна. Одоогоор манай улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид болон буудлага, усанд сэлэлт, байт харваа, хүндийг өргөлт, боксын зарим тамирчин тэмцээнээ өндөрлүүлээд байна. Харин одоо манай улсаас аль төрөлд хичнээн тамирчин өрсөлдөхөөр үлдсэнийг танилцуулж байна.

 

Чөлөөтийн “Аравт”

 

Чөлөөт бөхийн төрөлд Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчид 24 жилийн дараа анх удаа бүтэн багаар буюу зургаан жинд Риогийн дэвжээнд өрсөлдөх эрхтэй болоод байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард Туркийн Станбул хотод болсон олимпийн эрх олгох тэмцээний 97 кг-д Д.Хүдэрбулга шигшээд шалгарснаар энэ боломж бүрдсэн. Манай П.Орхон, О.Насанбурмаа нар энэ сарын 17-нд буюу маргааш тэмцээний салхийг хагална.

 

О.Насанбурмаа - Эмэгтэй 69 кг, VIII.17-нд зодоглоно

 

П.Орхон - Эмэгтэй 68 кг, VIII.17-нд зодоглоно

 

Э.Сумъяа - Эмэгтэйчүүдийн 53 кг, VIII.18-нд зодоглоно

 

С.Батцэцэг - Эмэгтэйчүүдийн 63 кг, VIII.18-нд зодоглоно

 

 

Э.Бэхбаяр - Эрэгтэйчүүдийн 57 кг VIII.19-нд зодоглоно

 

П.Өнөрбат - Эрэгтэй 74 кг, VIII.19-нд зодоглоно

 

О.Үйтүмэн - Эрэгтэйчүүдийн 86 кг, VIII.20-нд зодоглоно

 

Ж.Чулуунбат - Эрэгтэйчүүдийн 125 кг, VIII.20-нд зодоглоно

 

Г.Мандахнаран - Эрэгтэй 65 кг, VIII.21-нд зодоглоно

 

Д.Хүдэрбулга - Эрэгтэйчүүдийн 97 кг, VIII.21-нд зодоглоно

 

Ганц дайчин ганцаардахгүй

 

П.Тэмүүжин - Таеквондогийн 68 кг жинд, VIII.18-нд өрсөлдөнө

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсад “Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээнээс манай улсын тамирчин П.Тэмүүжин анх удаа олимпийн эрх авсан билээ.  Тэрбээр “Рио 2016” олимпийн наадамд таеквондогийн төрлийн 68 кг-ийн жинд эх орноо төлөөлөн төрөлдөө ганцаар хүч үзнэ.

 

Э.Цэндбаатар өнөөдөр тулалдана

 

Э.Цэндбаатар - Эрэгтэйчүүдийн 56 кг, VIII.16-нд тулалдана

 

Манай ширэн бээлийтнүүдээс ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж байгаа Э.Цэндбаатар өнөөдөр медалийн төлөөх хариуцлагатай тулаан хийх гэж байна. Кени болон Беларусийн тамирчдыг ялж шөвгийн наймд үлдсэн манай тамирчин АНУ-ын боксчин Шакур Стивинсонтой хүрэл медалийн төлөө тулалдана. Э.Цэндбаатар болон Стивинсоны тулаан Улаанбаатарын цагаар 23:45-д явагдана.

 

Эрэгтэй марафончид хурд сорино

 

Зуны XXXI олимпийн наадмын хөнгөн атлетикийн төрөлд хурд хүч сорихоор манай улсын таван тамирчин Риог зорьсон. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд уралдсан Ц.Мөнхзаяа 72 дугаар байрт, Л.Отгонбаяр 85 дугаарт ороод байна. Одоо харин эрэгтэй марафон гүйлтийн Б.Сэр-Од, Д.Гантулга, Ц.Бямбажав нар үлдээд байна. Тэд энэ сарын 21-нд уралдана.

 

Б.Сэр-Од - VIII.21-нд уралдана

 

Д.Гантулга - VIII.21-нд уралдана

 

Ц.Бямбажав - VIII.21-нд уралдана

 

Монгол улс түүхэндээ хамгийн олон буюу  43 тамирчинтай Риогийн олимпийг зорьсон. Олимпийн наадмын 11 дэх өдрийн байдлаар манай улсын 28 тамирчин тэмцээнээ өндөрлүүлж, 1 мөнгө, 1 хүрэл медаль аваад болоод байна. Харин үлдсэн 15 тамирчин хуваарийн дагуу тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо. Тамирчиддаа амжилт хүсье.

 

Бразилийн тэнгэрт Монгол төрийн далбаа олонтоо намираг ээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Олимпод амжилт гаргах боломж хүнд ганц удаа заяаж болно.Тиймээс эцсийн тулаанд орж байгаа юм шиг амиа тавиад яс үзээд буугаарай гэж хүсч байна. Сул өрсөлдөгч ганц ч байхгүй шүү. Тойрч шантраад, үүлгэртэж зогсоод,торгууль авсныхаа дараа барилдах гэж ирснээ гэнэт мэдсэн юм шиг үсчээд хэрэггүй.Эхнээсээ давуу байдал бий болгоно ,түүнийгээ идэвхгүй хамгаалахгүй харин довтолж хамгаална гээд яс үзээрэй. Үхмээр байсан ч дэвжээн дээр хэн ч үхээгүй гэдгийг санаарай. Чи ч бас үхэхгүй.Хатуу үг хэлсэнд уучлаарай. Бүх тамирчиддаа амжилт хүсч ерөөе.Та нараас минь бэртэл гэмтэл холуур өнгөрөх болтугай. Дээд Тэнгэр монголчуудыг ивээх болтугай.
2016-08-16
Irgen:
Hurai Hurai Hurai. Horjiilooooo
2016-08-16
ЕРӨӨЛӨӨР БОЛОГ ЭЭ:
МОНГОЛ ТАМИРЧДЫН АЛДАР БАДРАХ БОЛТУГАЙ
2016-08-16
АЛТ:
БАТЦЭЦЭГ АЛТ АВНА.
2016-08-16