П.Тэмүүжин Мексикийн тамирчинтай өрсөлдөнө

"Рио-2016" олимпийн наадамд Монгол Улсаас түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр тамирчин оролцож байна. Тэр бол "Алдар" спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсад “Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээнээс манай улсын тамирчин П.Тэмүүжин анх удаа олимпийн эрх авсан билээ. Тэрбээр “Рио 2016” олимпийн наадамд таеквондогийн төрлийн 68 кг-ийн жинд эх орноо төлөөлөн төрөлдөө ганцаар хүч үзнэ.
П.Тэмүүжингийн амжилтаас дурдвал:
- Оюутны ДАШТ, Азийн АШТ-ий V байр,
- Зүүн Азийн наадмаас хүрэл, оюутны Азийн АШТ-ээс алт, хүрэл,
- “Korea Open”, “Jonju Open” тэмцээний хүрэл,
- “Asian pacific championship” тэмцээний алт,
- УАШТ-ээс таван алтан медаль,
- “Asian pacific championship”-д түрүүлэхдээ шилдэг тамирчнаар шалгарсан
- Таеквондогийн хар бүс, гурван дантай тамирчин
- “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Риог зорих “тийз” захиалсан
Манай тамирчин эхний тойрогт Мексикийн тамирчин Саул Гутьеррес Маседотай учраа таарчээ. П.Тэмүүжин, Саул Гутьррес Маседо нар энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 00:45 цагт тулалдана
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ