Бибер инстаграмаа хаана гэв
2016-08-16

Дуучин Жастин Бибер саяхнаас загвар өмсөгч София Рич гэх бүсгүйтэй болзох болсон билээ. Хос Токио хотноо амарч буй. Бибер амралтынхаа зураг, найз бүсгүйтэйгээ авахуулсан зургаа инстаграм хуудастаа нийтэлж буй юм. Тэгвэл дуучны инстаграмдаа нийтэлсэн зурагны дор фэнүүд нь сөрөг сэтгэгдэл бичиж, найз бүсгүйг нь гутаан доромжлох болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Бибер өчигдөр инстаграмдаа “Залуусаа гуйж байна. Бид жаргалтай байна. Тиймээс бидний харилцааг сүйтгэх гэж оролдох хэрэггүй. Зүгээр л тайван орхи. Хэрвээ энэ бүхэн дахин үргэлжлэх юм бол би инстаграмаа хаахаас өөр сонголтгүй болно. Та бүхэн буруу сонголт бүү хийгээрэй” гэж бичжээ.  

 

Харин дуучны экс найз бүсгүй Селена Гомезийн фэнүүд нь “Бибер чаддаг бол инстаграмаа устга” гэх зэргээр хариу өгсөн байна.  

 

Биберийг инстаграм хуудсыг 47 сая хүн дагадаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин