Э.Цэндбаатар ялагдав

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны XXXI дэх олимпийн наадам арван хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө манай улсын боксчин, ОУХМ Э.Цэндбаатар 56 кг-ийн жингийн хагас шигшээд хүрэл медалийн төлөө тулалдлаа. Тэрбээр Залуучуудын дэлхийн аварга, АНУ-ын боксчин Шакур Стевенсонтой тоглож 30:27 оноотойгоор ялагдлаа.
Э.Цэндбаатар өдгөө 19 настай бөгөөд анхны олимпдоо ийнхүү өрсөлдлөө. Түүний хувьд Азийн хүүхдийн наадмын мөнгө, Азийн залуучуудын хүрэлтэй, Индонезийн “Ерөнхийлөгчийн Цом” ОУТ-ийн аварга, “Химийн Цом” ОУТ-ийн аварга аварга, Чехийн Гранпри ОУТ-ийн аварга хүртэж байсан.
Боксын төрөлд манай улсаас 49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар, 60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат, 56 кг Э.Цэндбаатар нарын долоон тамирчин өрсөлдсөн. Үүнээс ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн амжилтаар манай боксчид тэмцээнээ өндөрлүүллээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ