Д.Отгондалай медалиа гардлаа

img

 

"Рио 2016" олимпийн наадмын боксын 60 кг-ийн жинд тулалдсан манай тамирчин, ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаад байсан юм. Тэрбээр өчигдөр медалиа гардан авчээ.

 

Д.Отгондалай медалиа гардан авсны дараа "Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Олимпийн медальд өнгө гэж байхгүй. Олимпийн медаль бол медаль. Олимпийн мөнгөн медаль, алтан медалийн төлөө тоглох бүрэн боломж байлаа. Мөнгөн медалийн төлөөх тоглолтод Монголчууд харамссан. Миний хувьд ч гэсэн харамсал төрж л  байна. Гэхдээ би хэн нэгнийг буруутгамааргүй байна. Гурван раунд өөрийн чаддаг бүх юмаа хийлээ. Ямар ч байсан харамсахааргүй тоглолт хийсэн учраас өөрөө сэтгэл хангалуун байна. Намайг дэмжиж туслаж байсан Монголынхоо ард түмэндээ хайртай гэр бүлийнхэндээ маш их баярлалаа" хэмээсэн байна.

 

Боксын төрөлд манай улсаас 49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар, 60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат, 56 кг Э.Цэндбаатар нарын долоон тамирчин өрсөлдсөн. Тэд нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ