Хилари хакердуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ашиглаж байсан мэдээ, материалыг хакердсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хакеруудад алдсан материалын дунд Хиларигийн намын сунгаанд өрсөлдөж байхдаа ашигласан материал, нийтлэл болон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеийн зарим материал бий хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
Уг хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж буй бөгөөд одоогоор сэжигтэй зүйл олоогүй талаараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Харин Хилари Клинтон уг хэргийн ард “Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп болон ОХУ-ын Засгийн газар бий” гэж мэдэгдсэн байна.
Трамп энэ сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс оросын хакеруудын хакердсан Хиларигийн материалуудыг өөрт нь өгөхийг хүссэн билээ. Өнгөрсөн оны тавдугаар сард хакерууд Хиларигийн хувийн цахим хуудсыг хакердаж, олон мянган мэдээлэл хулгайлсан юм. АНУ-ын тагнуулынхан Хиларигийн цахим хуудсыг Оросууд хакердсан болохыг мөрдлөгийн явцад тогтоожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ