Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны XXXI олимп 13 дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө манай улсын чөлөөт бөхийн хоёр тамирчин олимпийн дэвжээнд зодоглолоо.
Анхны олимптдоо оролцсон ОУХМ П.Орхон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд барилдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөх Сакши Маликитай барилдаж хоёрдугаар үед оноогоор ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд барилдсан О.Насанбурмаа Казахстаны бөх Эльмира Сыздыковаг барилдааны хоёрдугаар үед оноо алдаж, чөлөөт бөхийн дүрмээр сүүлд оноо авсан бөх нь барилдаанд ялагч боллоо.
Ийнхүү манай улсын чөлөөт бөхийн тамирчдын салхийг хагалсан хоёр тамирчин олимпоо өндөрлүүллээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |