Аюултай бүсээс иргэдийг нүүлгэжээ

img

АНУ-ын Лос Анжелес хотноо ойн түймэр гарсантай холбогдуулан эрх баригчид аюултай бүс нутагт амьдарч буй 82 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Иргэдийг түр хорогдох байруудад хуваан байршуулсан байна.

 

Калифорни-Невада чиглэлийн хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн зогсоожээ. Калифорни мужид энэ сарын 9-нд түймэр гарч, ойролцоогоор 12.200 акр газар шатсан байна. Мөн 350 орчим өрх орон гэрээ алдаж, 1400 орчим хүн эмнэлгийн тусламж авчээ.  

 

Түймрийг унтраахаар 1300 гал сөнөөгч 24 цагаар ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
0ncgoi nertei onch ayultai mungu idedgiid shaigamaar sogsoomoor l b.naaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2016-08-18