Цаасан шувуу хүүхдүүдийн аминд хүрчээ

Энэтхэг улсад өчигдөр Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Эрх баригчид энэ өдрийг нийтээрээ амрах өдөр болгосон билээ. Энэ өдөр иргэд агаарт цаасан шувуу хийсгэдэг уламжлалтай юм. Тэгвэл уг баярын үеэр Шинэ Дели хотноо гурван хүн амиа алдсан талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ.
Цаасан шувуу хөөргөж байсан гурван настай Саанчи Гоуал, дөрвөн настай Харри гэх хоёр хүүхэд амиа алджээ. Цаасан шувууны утас хүүхдүүдийн хоолойг ороож, улмаар амийг нь хөнөөсөн байна. Уг хэргээс хэдхэн цагийн дараа дээрх байдлаар амиа алдсан 22 настай залуугийн цогцсыг олжээ.
Өнгөрсөн оны энэ өдөр мөн таван настай хүү дээрх байдлаар амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ