“Нормандын дөрвөл” өөрчлөгдөх үү

img

Украины зүүн хязгаарын хямралыг зогсоохын тулд Украин, ОХУ, Герман болон Франц улс нэгдэж “Нормандын дөрвөл” гэх холбоог байгуулсан билээ. Тус холбоо зөвхөн Украины дотоодын хямрал болон Украин, ОХУ-ын харилцааны асуудлаар ярилцаж, шийдвэр гаргахыг зорьдог юм.

 

Өнгөрсөн хугацаанд “Нормандын дөрвөл”-ийн удирдагчид хоёр удаа уулзаж сөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээрийг амжилттай байгуулсан билээ. ОХУ, холбоонд хүлээсэн үүргийнхээ дагуу өнөөг хүртэл Украины зүүн хязгаарын иргэдэд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байна. Тэгвэл тус холбоо бүхэлдээ өөрчлөгдөж магадгүй талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин өчигдөр Украины таван хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ ““Нормандын дөрвөл” холбооны гишүүн орнууд өөрчлөгдөж магадгүй. Тус холбоонд АНУ, БНХАУ нэгдэх хүсэлтэй байгаа” гэж мэдэгджээ.

 

“Бээжин хотноо өнгөрсөн оны есдүгээр сард “G20” уулзалт зохион байгуулагдах үеэр “Нормандын дөрвөл” уулзсан бөгөөд энэ үеэр удирдагчид холбооны гишүүдийг өөрчлөх асуудлаар ярилцсан” хэмээн сайд хэлсэн байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ