П.Тэмүүжин анхны олимпоо өндөрлүүллээ

img

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны XXXI олимпийн наадмын таеквондогийн төрөлд манай улсаас анх удаа тамирчин оролцлоо.

 

Тус тэмцээний 68 кг-ийн жинд Алдар спорт хорооны тамирчин Пүрэвжавын Тэмүүжин амжилттай оролцож, шилдэг наймд үлдээд байв. Улмаар шөвгийн дөрвийн төлөө 2012 оны Олимпийн алт, Дэлхийн аваргын хошой аварга Испанийн тамирчин Жоел Гонзалез Бониллатай учраа таарсан. Манай тамирчин гурван үеийн эцсийн байдлаар 7:4-ийн харьцаатайгаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Испанийн тамирчин аваргын төлөө өрсөлдөхөөр болбол П.Тэмүүжин дагах тулаан хийх байсан. Гэвч Жоел Ганзалез Бониллат шигшээд шалгарсангүй.

 

Ийнхүү П.Тэмүүжингийн анх удаа олимпийн наадамд оролцож шилдэг наймд үлдсэн амжилтаар олимпийн наадмыг өндөрлүүлж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

success:
Маш сайн оролцсон ирээдүйтэй тамирчин. Энэ хүүг дэмжих хэрэгтэй.Дасгалжуулагчид нь баяр хүргэх хэрэгтэй. Дараагийн олимпод энэ төрлөөр олон тамирчин эрх авах хэрэгтэй . Боломж байна шүү. Чөлөөтийнхөнд хариуцлага тооцох хэрэгтэй.
2016-08-20
Ганаа:
Манай хэдэн бөхчүүдээс хавьгүй илүү зоригтой золбоотой дайчин тамирчин хүний шинжтэй хүү байна лээ. Амжилт хүсье.
2016-08-20
Зочин:
САЙН БАРИЛДЛАА ИРЭЭДҮҮ БАЙНА
2016-08-19
zochin:
mundag baisan shuu bayr hurgie
2016-08-19
Зочин:
Зоригтой сайн ажилласаан. Өндөр хүмүүстэй тулалдахад хэцүү байсан ч дайчин үзсэн шүү.Баяр хүргэе.
2016-08-19
зочин:
Тун сайн тулалдсан гэж бодож байна. Баяр хүргэе.Гэвч дэлхий даяараа таэквондочид гээд горзойсон юмнууд байхаар нь яагаад ийм юмнуд байдаг юм бол гэж бодсон чинь өндөр байх их учиртай байдаг спорт юм байна.Манай хүү намдаад байна. Цаашдаа дасгалжуулагчид гонзгой хүн сонгох хэрэгтэй бололтой.
2016-08-19
ochoo:
mundag zaluu bn lee togloltiin uzsen yum amjilt
2016-08-19
Зочин:
Шилдэг 8 гэх шиг медаль аваагуй юм бол ацаараа шилдэг болдог юм
2016-08-19
Зочин:
Шилдэг 16-с шилдэг 8 д орсон уу. Агуу юм аа
2016-08-19
зочин:
энэ хүү шиг ёстой бүх юмаа зориулаад, хичээж байгаа байдал, манай нөгөө мундаг гуншинтай аваргуудын ялгааг ард түмэн харж байна. Бидний татварын мөнгөөр бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог тамирчдад бид шаардлага тавих эрхтэй
2016-08-19