Сири хүүгийн зураг олныг эмзэглүүлэв

img

Оросын сөнөөгч онгоцууд өчигдөр 17.00 цагт Сирийн Алеппо хотноо агаараас цохилт өгсөн байна. Уг цэргийн ажиллагааны үеэр нурсан барилга дороос аврагчид таван настай хүүг аварчээ. Түргэн тусламж хүлээн суугаа цусандаа будагдсан хүүгийн зураг нийгмийн сүлжээнд хүчтэй тархаж, хүүхдүүдийн эрхийг хамгаалахыг эрх баригчдаас шаардаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Хүүг Омран Дакнеш гэдэг байна. “Хүү шархаа эмчлүүлж байгаа” хэмээн эмч нар мэдэгджээ. Түүний эцэг, эх хоёр өчигдрийн цэргийн ажиллагааны үер сураггүй алга болсон ч аврагчид шуурхай ажиллаж, нуранги дороос тэднийг олсон гэнэ. Өчигдрийн цэргийн ажиллагааны үеэр гурван хүн амиа алдаж, 12 хүн шархтжээ. ОХУ өчигдрийн цэргийн ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

 

Уг зургаас өмнө Туркийн эргийн ойролцоо амиа алдсан Сирийн иргэн, гурван настай Аль Курди зураг олон нийтийн сүлжээнд түймэр мэт тархсан билээ. Уг зургийн дараа Европын холбоо дүрвэгсдийг хүлээн авахаар тохиролцсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ene hudlaa zurag huuhdiig iim baidaltai baihad hench zurgiin avah bodol orj irehgui shuu dee
2016-08-21
zochin:
Oorsdiin erh ashgiin toloo yuch hiihees buzdaggui amerik tergyytei baruuniihan, omnod arab zereg zavaan ulsuudiin gaigaar delhiid olon uls suirch hyyhed hogshidgui tamaa uzej bainaa, setgel zurch omormoor um ih garch baina, ,,,manaihch gesen bodoltoi baih ni zuitei dee, hamag umaa tv-eer yariad baidag shine zasgiin gazarch hezyy dee
2016-08-20
Зочин:
Дэлхийн өнцөг булан бүрт дайн дэгдээж өөрсдийн ашиг сонирхолд нийцээгүй улс орныг цусан далайд умбуулагч Америк гэгч зандалчин улсын хийсэн ажил шүү дээ.
2016-08-20
Зочин:
syri tube. com r orood ard tumenii xeden xuvi n erunhiilegchuu demjij bgaag xarj bolno ene buxnii ardax jinxene zahialgchid n saudiin arab bolon katar ulsuud medeej ediin zagiin ashig sonirhol bgaa xarin guicetgegch n amerik
2016-08-19
Зочин:
тусгаар тогтнолоо хамгаалж буй жинхэнэ эх орончид гэх атал нөгөө талд хэт үндэсрхэг үзэлтэн, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхагч, энгийн иргэд рүү дайрсан зандалчид, Америкийн гар хөл гэх аж. Энэ мэт олон жишээ татаж болно. Яагаад ийм байдал үүсээд байна вэ. Цаашид өөрчлөгдөх үү. Дийлэнх олонх нь мэдэж амжихгүй байж болох ч бодит байдлыг мэдэж буй цөөнх гэж байдаг уу гэх асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Ойлгомжгүй, тодорхойгүй, хоёр үнэн зэрэгцэхэд хүргэдэг ганцхан шалтгаан бий. Тэр бол дэлхийн тавцанд ноёлох байр суурийн төлөөх их гүрнүүдийн тэмцэл. Ноёлохын тулд наад зах нь өөрийн иргэдэд хийж буй үйлдлээ зөв тайлбарлаж, дотоодын дэмжлэг авах шаардлагатай. Цаашилбал, бусад орон, ялангуяа өрсөлдөж буй орны иргэдийн бодол санааг өөрийн талд татах ёстой. Ийм нөхцөлд нэг нь ноёлох гээд булингартай мэдээллээр “бөмбөгдөөд” ирэхээр нөгөө тал нь яг адил аргаар хариу барьж, өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй байдал үүснэ.
2016-08-19