“Эрдэнэс Монгол” компани 1.8 их наядыг төвлөрүүлжээ

“Эрдэнэс Монгол” компани нь 2015 оноос Темасек холдинг, Женерал Электрик, Рио Тинто, Би Эч Пи Биллитон зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниудын стратеги, үйл ажиллагааны загваруудад суурилсан стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Одоогийн байдлаар тус компанийн охин болон харьяа компаниуд 10000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн 2012-2015 онд нэгдэл компанийн хэмжээнд татвар, төлбөр, хураамж хэлбэрээр нийт 1.8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
“Эрдэнэс Монгол” компани нь “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг эзэмшдэг юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ