Бизнес эрхлэгч 187 хүнийг баривчилжээ

img

Төрийн эргэлт хийхийг санаархсан цэргүүдийг санхүүжүүлсэн байж болзошгүй 187 бизнес эрхлэгчийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын хэвлэлүүд “Эрх баригчид одоо бизнес эрхлэгчдийг гол байгаа болгож эхэллээ” хэмээн мэдээлсэн байна.

 

Цагдаагийнхан 200 гаруй бизнес эрхлэгчийн гэрт шалгалт явуулж, шаардлагатай гэсэн бичиг баримтыг хураан авчээ. 3000 орчим цэрэг төрийн эргэлт хийхийг санаархсан билээ. Засгийн газар уг бослогыг дарсаны дараа 20 мянган орчим хүнийг баривчилсан юм. Мөн 300 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг хаасан бол 10 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ.

 

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Энэ бол терроризмтэй хийх дайн” гэж мэдэгджээ. Тэрбээр төрийн эргэлт хийхийг санаархсан исламын шашны номлогч Фетхуллах Гюленийг АНУ, Туркийн талд хүлээлгэн өгөхийг шаардсан байна. 1999 оноос хойш АНУ-д амьдарч буй номлогч уг хэрэгтэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

4:
yamar ulsad bolood bgaa n oilgomjgui balai um bichhiin
2016-08-20