Д.Сумъяад талархал илэрхийллээ
2016-08-19

Монгол Улсын гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр түүнтэй хамт Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш О.Балжинням, Х.Эрдэнэт-Од нар байлцав.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразил улсын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж байгаагаа илэрхийлээд их спортын замналд нь амжилт хүссэн юм. Д.Сумъяа нь  “Рио-2016” зуны олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, эх орон, ард түмнээ баярлуулсан билээ.

Shuud.mn
Сонин хачин
mongoo 60 sayaa avsan uu naad toirson burgeduud e:
ene nuvzas n goe hoorhon ba tamirchin hun iim baih heregtei ter damaran tom malgaitai shorongiin dargiin huvzastai ebgui haragdaj baisan amjilt
2016-08-21
зүрх судас:
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга билчэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-08-19