Онцгойгийнхон 272 хүнийг уснаас аварчээ

img

 

Гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор  Онцгой байдлын ерөнхий газраас  “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, “Бэлэн байдлыг хангах тухай” албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлэн, үүрэг өгч ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус үүргийн хүрээнд Онцгой байдлын газар, хэлтсүүд ОБГ-ын ГХУХБайцаагчийн албан мэдэгдэл 104-ийг сумдын Засаг дарга нарт хүргүүлж, сэрэмжлүүлэх мэдээллийг мессежээр 50832 иргэнд хүргэж, 386 удаа үер усны ослоос урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулж 11586 иргэнийг хамруулсан байна.

 

Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид орон нутгийнхаа үер усны аюулд өртөж болзошгүй газруудад 226 усны ослоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбар шинээр байршуулжээ.

 

 

Гол усны ай сав газар аялал зугаалгаар явж буй иргэд болон зусаж байгаа айл өрхүүдийн 43457 иргэнд болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усанд автаж болзошгүй 250 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 272 хүнийг усанд осолдож эндэхээс аварсан байна.

 

Түүнчлэн голын ай сав газруудад албан хаагчид эргүүл хийх хугацаандаа 26154 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар яриа таниулгыг биечлэн хийж, заавар зөвлөмж өгч ажиллаж, орон нутгийн мэргэжлийн албадтай хамтран үерийн ус зайлуулах 75 суваг шуудууг сэргээн засварлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xx:
Usan dotroos 272 hun gargasan yum uu, ayultai gazraas 272 hun nuulgesen yum uu. Hooj zailuulsanaa avarsan geed bnaa daa.
2016-08-20
dain bolsnoos ch ih hun uhlee:
Ene zun uer usnii ayuld 70 garui hun jivj uhlee gesen samart yavj bgaad bas 3 maani yavchlaa huurhii avtiin osloor uhseer l bn .etseg hun etseg shig bj ur huuhdee ayul osloos hamgaalmaar yum daa shutej bishirch yavtsgaa l da malnuudaa.hairan ch erdenet hunii bey
2016-08-20
zzz:
Ajil amdralaa bodohgui yugaa hiigeed l gol dagaad yavj baidag um be ene balai hymyys , chadahgui baij usand orno
2016-08-19
Зочин:
Энэ юу нь сонин байна аа үүргээ л биелүүлсэн байна шүү дээ. Дарга нар нь генералдаа ажил хийсэн сайн таахалзуур дарганцар болох гэж аргаа барах юм аа.Яг үнэн дээ бол нутгийн иргэдийн хүч агуу юм шүү.
2016-08-19
зочин:
Сэлэнгэ аймгийн аврагчид эх, хүү хоёр урсаад явчихлаа гэсэн чинь бүгдээрээ урсгал сөрөөд гүйгээд байсан гунигт түүх бий.Дарга нь болохоор байнгын ажиллагаатай байх үүрэг хүлээсэн албан тушаалтан атлаа 18 цагаас хойш над руу битгий залга гээд ажилтнууддаа үүрэг өгчихсөн байсан. Ийм түвшний аврагчид живж байгаа хүнийг аварсан бус харин голын хөвөөнд зогсч байсан иргэдийг хөөж явуулсан л байж мэднэ. Харин живсэн хүмүүсийн шаилыг олж өгсөн бол үнэн байх аа.
2016-08-19