Ж.Чулуунбат, О.Үйтүмэн нар өнөөдөр барилдана

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны XXXI олимп 15 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын чөлөөт бөхийн хоёр тамирчин олимпийн дэвжээнд зодоглоно. Чөлөөт бөхийн хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхлэх бөгөөд аваргын төлөөх тулаан энэ сарын 21-нд 05:30, 06:30 цагуудад эхэлнэ.
ЧӨЛӨӨТ БӨХ
О.Үйтүмэн - 84 кг 22:00 цагаас
Ж.Чулуунбат - 74 кг 22:40 цагаас тус тус өрсөлдөнө.
ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогтоо Туркийн бөх Акгул Тахатай /Akgul Taha/ барилдана. Харин О.Үйтүмэн нэгдүгээр тойрогтоо Болгарын бөх Ганев Михаил Петровтой /Ganev Mihail Petrov/ учраа таарсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ