Фарах 5000 метрийн төрөлд ялалт байгууллаа

img

Британийн гүйлтийн алдарт тамирчин Мо Фарах “Рио”-гийн олимпиос дахин алтан медалийн эзэн болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр 5000 метрийн төрөлд ялалт байгуулж, ийнхүү олимпийн аварга боллоо. Тамирчин эр “AFP” агентлагт “Би маш их баярлаж байна. Зорилгоо биелүүлж, хос медальтай болсондоо талархаж байна” гэж хэлжээ.

 

Фарах хэдхэн өдрийн өмнө зохион байгуулагдсан 10 мянган метрийн төрөлд ялалт байгуулж, “Рио”-гийн олимпийн анхны алтан медалиа хүртсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
мундаг.
2016-08-22