Хөвгүүд амиа егүүтгэжээ

Туркийн Газианпеп хотноо болж байсан хуримын үеэр террористууд халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас 51 хүн амиа алдаж, 69 гэмтжээ. Тэгвэл уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шархтсан хүмүүсийн 19-ийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Тус бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээжээ. Хуримын үеэр хоёр этгээд амиа егүүтгэсэн юм.
Амиа егүүтгэсэн этгээдүүд бага насны хүүхдүүд байсан талаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.
Тэрбээр “12, 14 настай хоёр хүү хуримын үеэр өөрсдийгөө егүүтгэсэн байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ