Хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлэв

Рио хотноо өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Г.Мандахнаран болон Убекстаны тамирчин Ихтиёр Наврузов нар хүрэл медалийн төлөө барилдсан талаар “AFP” агентлаг мэдээллээ.
Тэмцээний эхнээс Монгол Улсын бөх оноогоор тэргүүлж байсан юм. Харин түүнийг оноогоо хамгаалахын тулд барилдалгүй зугтсан хэмээн шүүгч үзэж, нэг оноогоор торгосон билээ. Уг шийдвэрийг Г.Мандахнараны дасгалжуулагч эсэргүүцэж, дэвжээн дээр хувцсаа тайлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ