
Цахим үнэмлэхжүүлэх ажлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбатаас тодрууллаа.
-Цахим үнэмлэхийг туршилтаар хэвлэнэ гэсэн мэдээлэл байна. Туршилт хийхэд хэр хугацаа шаардагдах вэ?
-Энэ оны нэгдүгээр сарын 16-аас туршилтын ажил эхэлж байгаа юм. Энэ сарын сүүлээр иргэдэд цахим үнэмлэхийг олгоно.
-Цахим иргэний үнэмлэх хэвлэх машин нь хэр найдвартай вэ?
-Америкын Датакарт группын хэмлэлийн тоног тєхєєрємж ашиглана. Олон улсад туршигдсан дэлхийн тэргүүлэх чиглэлийн компани, тоног тєхєєрємж нь Америкт тестлэгдэж туршигдаад ирж байгаа.
-Иргэдийг цахим үнэмлэхжүүлсний давуу талыг нэрлэвэл?
-Иргэн талдаа бол тєрийн болон нийгмийн бусад үйлчилгээ авахад хялбар дєхєм болно. Цахим засаглал бий болох суурь нь шинэ цахим иргэний үнэмлэх гэж ойлгож болно.
-Шинээр нэвтрүүлж буй цахим үнэмлэхийг хэвлэх тоног төхөөрөмжийн хүчин чадал талаар мэдээлэл өгнө үү?
-Хэвлэх үйлдвэр нь єдєрт 30,000 ширхэг үнэмлэх хэвлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр орж ирж байгаа.
-Сонгуулийн өмнө бүх иргэд цахим үнэмлэхээ авч амжих уу?
-Хэвлэх ажлыг 45 хоногт багтаан дуусгана. Энэ сарын 20-ны өдрөөс эхлээд ирэх гуравдугаар сарын 10-ны өдөр гэхэд бүх цахим үнэмлэхийг хэвлэж дуусна гэсэн урьдчилсан төлөвлөгөө байгаа. Олгох ажил давхар явж байх тул иргэд єєрсдєє идэвхтэй хамрагдвал тараах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ