Дүрэм зөрчигдсөн

img

 

 

Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд  ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглосон. Тэрбээр дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан. Узбекстаны бөхийн ялалт болон хоёр бөхийн барилдааны шүүлт олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

 

Чөлөөт бөхийн тэмцээнийг спортын сэтгүүлч, тайлбарлагч Сосорбарамын Шижирбат тайлбарлан шууд дамжуулсан. Асуудал дагуулсан барилдааны дараа тэрбээр “Манай тамирчин яагаад ялагдсаныг би мэднэ, гэхдээ дараа хэлэх болно” гэж шууд дамжуулалтын үеэр хэлж байсан юм.

 

Энэ тухай С.Шижирбат өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

 

“Дүрэм зөрчигдсөн”

 

-Мандуулдаг Мандахаа маань эхний бөгөөд эцсийн Олимп гээд явсандаа. Энэ бол түүний 18 жилийн хөдөлмөр. Сүүлийн дөрвөн жил, гурван ДАШТ, Олимпод медалийн төлөө шалгарч шигшигдэж үлдлээ Мандахаа. Зарим хүмүүс сэтгэл зүй муу байна гэх юм. Харин ч сэтгэл зүй мундаг тулдаа Олимпийн төгсгөлд сүүлийн найдвар гэсэн хүнд үед дээшээ гарч ирсэн юм шүү. Чөлөөт бөхийн барилдааны хугацаа 6 минут байдаг. ЦАГ ДУУССАН ҮЕД ТОРГОЖ ОНОО ӨГДӨГГҮЙ ДҮРЭМТЭЙ гэдгийг тайлбарын үеэр хэлсэн. 5 минут 56 секундээс Мандах илэрхий зугтааж хамгаалсан. Цаг дуустал дөрөвхөн секунд гэсэн үг. 5 минут 58 секундэнд дэвжээний шүүгч оноо торгууль заасан ч Ахлах шүүгч, дэвжээ хажуугийн шүүгч хоёр дэвжээний шүүгчийн заалтыг дэмжилгүй цаг дуусгасан. Гайхалтай нь шүүгчид дүрмээ зөрчөөд цаг дууссан байхад оноо өгөөд Мандахыг ялагдуулсан болголоо. ОХУ, АНУ, Иран, Азербайжан, Японы тамирчид Мандахын оронд байсан бол энэ байтугай бүр 10-аад секундын өмнөөс баяраа тэмдэглэж эхлэхэд эсрэг бөхөд нь оноо өгч ялж явхад нь ялагдуулж байсныг 10 жил чөлөөт тайлбарлахдаа би мэдэхгүй ээ. Эдгээр орны тамирчдыг сүүлийн хэдэн секундэнд зугатаад цаг дуусаагүй байхад баяраа тэмдэглэж байсныг зөндөө л харж тайлбарлаж явлаа.

 

 Чөлөөт бөх чөлөөтэй барилддаг, чөлөөтэй довтолдог, чөлөөтэй хамгаалдаг төрөл. Хэдхэн секундэнд тэсчихгүй гэхийн. Барьцгүй бөхийн төрөл учраас нэвт норсон биед сүүлийн хэдэн секундэнд зугтааж хамгаалдаг. Мандах дүрмээ дэндүү сайн мэдэж байгаа шүүдээ. Багш нар ч дүрмээ нэвтэрхий мэдэх учраас урьд шөнө аргаа бараад хувцсаа тайлсан. Дэлхийн нөлөөтэй мэдээллийн агентлагууд манай бөхийн ялалтыг луйвардасныг мэдээлсээр.

 

Зарим хүн Жүдотой харьцуулах. Жүдогийн хамгаалалтын барилдаан, Чөлөөтийн хамгаалалтын барилдаан хоёр тэс өөр. Чөлөөт бөх чөлөөтэй барилддаг, чөлөөтэй довтолдог, чөлөөтэй хамгаалдаг төрөл. Хэдхэн секундэнд тэсчихгүй гэхийн. Барьцгүй бөхийн төрөл учраас нэвт норсон биед сүүлийн хэдэн секундэнд зугтааж хамгаалдаг. Мандах дүрмээ дэндүү сайн мэдэж байгаа шүүдээ. Багш нар ч дүрмээ нэвтэрхий мэдэх учраас урьд шөнө аргаа бараад хувцсаа тайлсан. Дэлхийн нөлөөтэй мэдээллийн агентлагууд манай бөхийн ялалтыг луйвардасныг мэдээлсээр. Энэ оны 5 сард болсон Оросын АШТ-нд Сэрээтэр, Төмөрбаатар нар очиж санаатай самарснаас үүдэн чөлөөтөд дэндүү нөлөөтэй Оросууд биднээс хариугаа авч байна гэж бөхийн хүрээнийхэн ярьсаар л. Тэр явдал дэндүү хамааралтай л даа. Узбек, Оросууд хоорондоо нягт. Үүгээрээ Багш, тамирчдын олон жилийн нөр их хөдөлмөр болоод Эрэгтэй шигшээ багт тусалдаг хүмүүсийн, мөн Ард түмний их хүсэл хүлээлтийг хөндлөнгийн хэдэн Ооркууд алчлаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zkcin:
Худлаа хөөрөгдхөө боль. Яг спортын ёс зүйдээ ийм үйлдлийг шууд торгодог. Ийм олон түүх спортод бий. Цаг дуусаагүй байхад баярлан дэвхцэж зугтах нь их муухай харагддаг. Ядаж баярлаж гараа дээш нь савахгүй зугатсан бол торгууль авахгүй байж болох байв. Тулааны спорт шүү дээ. Олон тамирчин сайын олимпод сүүлийн 5 секундэд ялалт байгуулж байсныг харсан биз дээ. Спорт ийм л байдаг юм. Илүү байсан нь үнэн. Торгуулах юмаа өөрөө хийсэн. Дараагийн хүүхдүүдэд сургамжтай юм боллоо. Их л үнэтэй сургамж худалдаж авлаа даа манайхан.
2016-08-24
Зочин:
Tailbarlagch chi yg mongol hun mon sain tailbarlaj bsan amjilt
2016-08-23
иргэн:
энэ нэг худлаа их мэдэгч байнаа .Сэтгэл зүйн бэлтгэл дутуу байна. Нэгэнт л Орос,Америкын бөх биш учраас цагаа дуустал зугталгүй хамгаалж болох л байсан.Өөрөө буруутай
2016-08-23
Балт:
ХУДЛАА АААА .ТА НАР САНАЛДАА .ХҮҮХЭНҮҮД ЭХНИИ ӨДӨРӨӨС Л ЯАЛААДАА ..ЭСРЭГ БӨХИИН ХӨЛД ГАНЦ УДАА ДОХИЖ .ХӨЛД ОРСОН ОНОО АВСАН АМЬТАН БГА БИЛҮҮ ..БҮГД ТҮШИЖ ЗОГСООД АМЬДААРАА ҮХЭЦГЭЭСЭН БСАН ШҮҮ ДЭЭ .ЯАЖ ЭРХ АВСЫН . Орхонд ялагдаж бсан японы бөх аврага Ичоог хардаа ..сая таарсан бол ёстой амьд алчуур болгох бсан даа..Спортын клубүүдын удирдлага гэж таарсан малууд .би би гэж өөрсдиигөө хэт тоосон..нэг ч систёмтэй бэлтгэгдсэн дасгуулагч байхгүй ..хар практикүүд .ядаж орос англи гёрманаар 5 үг мэдэхгүй ..одоо бльсон н дээрээ
2016-08-23
Нууц:
Өс хонзонгын бай боллоодоо.Манай 2 шүүгч буруутай.
2016-08-23
Зочин:
чи юу мэдэхэв дээ
2016-08-23
Hurel medal avaagui!!!:
Bayaraa Tsogtbayar 2 ajlaa duustal sain hiigeeguin ulmaas yalagdal huleesen shde. Shijree chi meddeg yum bol naad chuluutiin durmendee uurchlult oruulchaach hamar dor hagarhai gedeg shig duraaraa bumburtsugluj huurtsugluj suuh yum. Suulchiin much hurtel temtsej baij yalaltand hurdeg ny ali ch sportiin engiin negen durem bailtai. Tuuniigee dagaj chadahgui chatsaga tsarailchaad odoo tged busdaas buruugaa ereed baihaa bolivol taarna. Yum negeer duusahgui manaihan shinjleh uhaantai hosluulsan beltgel gegchee hiij ehelbel dan gants byaraar yavna gedeg hudlaa bolsniig haruulj baina shuu
2016-08-23
Зочин:
Манайхан буруугаа хүнээс хайх юм. Өөрсдөөсөө хайхад яана аа.
2016-08-23
Зочин:
чи юу мэдэхэв дээ
Zochin:
Manai buhchuud neg l bolohgui bna. Yag l tugsguld ni yaj iigeed l yalagdaad baidag. Ene holboonii dotorhi hel am, heruul temtsel tamirchdad nuluulj bna. Ev negdeltei bai. Shuult buruu bish. Uurchlult hii.
2016-08-23
Зочин:
zailaa
2016-08-23
MGL:
Muu novsh aigaad ahij devjeend garahgyi shyy dee. Tiimees Mandah ahij barildah bolomj oldohgyi bh aa daa
2016-08-23
irgen:
5 han sekund tas zuuraad l gevtej baihguidee Mandahnaran mine. Delhiin avargaar ter amitanaas zaaval hariugaa avch henii ur sad bolohoo haruulaarai.
2016-08-23
TENEGEESEE BOL HOOSON HOTSROV:
SHUUGCHDIIN ZOVOO ILERHII ZUGATAAD TENEGTEED BAIGAA HUNIIG TORGOHGUI TEGEED YAH YUM HOHI CHIN TOLGOIGOO AJILUULDAG HUMUUSIIG OLIMPOD YAVUULJ BAIVAL TAARNA
2016-08-23