Филиппин НҮБ-аас гарах уу

img

Филлипинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте НҮБ-аас өөрийг нь олон улсын хууль журмыг зөрчсөн гэж буруутгасны дараа тус байгууллагаас гарна хэмээн мэдэгдсэн талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ.

 

НҮБ, Филиппийн Ерөнхийлөгчийг хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, хууль бус үйлдэл хийж байна. Хэрвээ нэн даруй хүчирхийллээ зогсоохгүй бол Филиппинийн эсрэг хориг тавьж, шахалт үзүүлэх болно” гэж мэдэгдсэн билээ. Тус улсад хар тамхичдын эсрэг томоохон ажиллагаа явагдаж буй бөгөөд ганцхан сарын дото уг ажиллагааны үеэр 1000 орчим хүн амиа алджээ.

 

Ерөнхийлөгч НҮБ-ыг улсынх нь дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулж “Шаардлагатай гэж үзвэл Филиппин, НҮБ-аас гарах болно. Та бүхэн биднийг үргэлж дарамталж, шахалт үзүүлж байна. Бидэн ч гэсэн тэвчээрийн хязгаар гэж бий”” гэсэн байна. Родриго мөн НҮБ-ыг Сирийн хямралыг зогсоож, тус улсад боломж олгож чадахгүй байна хэмээн шүүмжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭ:
ХАА ГАЗАР ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ БАЛАЙ ЮМ ГАРЧ ИРЭЭД УЛС ОРНЫГ БҮҮР ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛЭХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙХ ЮМАА
2016-08-24
хэхэхэ:
ЯРЬДАГ ҮХЭР БАЙХ ЮМ ХАХАХАХА
2016-08-24
mash zov .:
mash zov . .НҮБ .teneg. Филлипинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте demineeeeeeeeeee
2016-08-23
хэхэхэ:
ЯРЬДАГ ҮХЭР БАЙХ ЮМ ХАХАХАХА