Сирийн армийнханд цохилт өгчээ

Сирийн нутаг дэвсгэрээс гал нээсний хариуд Израйлийн нисэх хүчний зүгээс Сирийн засгийн газрын армийн байршилд цохилт өгсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. уг цэргийн ажиллагааны үеэр Сирийн армийн хэд хэдэн цэрэг амиа алдсан гэнэ.
Сирийн талаас харвасан их бууны суманд Израйлийн иргэн өртөөгүй болохыг тус улсын эрх баригчид баталсан ч хариу гал нээсэн байна. Тус их бууны сум Израйлийн газар нутагт унаж, их хэмжээний хохирол учруулсан” гэж Израйлийн Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Сирийн армийнхан өнгөрсөн сарын 25-ны өдөр мөн Израйлийн тал руу гал нээсэн билээ. Сирийн тал цэргийн сургуулилтын үеэр санамсаргүйгээр Израйль руу гал нээсэн хэмээн мэдэгдсэн ч Израйлийн тал хариу гал нээсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ