“Хаан” банкнаас их хэмжээний мөнгө дээрэмджээ

Банк дээрэмдсэн хэрэг дахин гарлаа. Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны салбарт буу, хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд дээрэм хийсэн байна. Зэвсэглэсэн этгээдүүд 20 гаруй сая төгрөг болон гар утас дээрэмдсэн байна.
Дээрэм хийсэн этгээдүүдийг 170 см орчим өндөртэй, 19-20 орчим насны залуус байсан гэсэн мэдээллийг өгчээ. Хэргийг цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгаж, эрэн сурвалжилж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ