АНУ-д зикагийн таван тохиолдол бүртгэгджээ

img

Латин Америкийн ихэнх оронд бүртгэгдээд буй шумуул болон бэлгийн замаар халдварладаг зика вирусын таван тохиолдол АНУ-ын Флорида мужид бүртгэгдсэн талаар захирагч Тампа Бай мэдэгдлээ. Халдвар авсан иргэдийг тусгаарлан, нарийн шинжилгээ авч эхэлсэн гэнэ.

 

Шинжилгээгээр халдвар авсан таван иргэний дөрөв нь шумууланд хазуулж тус вирусын халдвар авчээ. Харин нэг иргэний биеэс шумуул хазсан ором олдоогүй байна. Түүнийг бэлгийн замаар халдвар авсан хэмээж шинжилгээ авчээ. “Шинжилгээний хариу 12 цагийн дараа гарна” хэмээн захирагч мэдэгджээ.

 

АНУ-ын Миами хотноо зика вирусын 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Эрүүл мэндийн яам тус хотыг “Зикагийн голомт” хэмээн мэдэгдэж, иргэд болон жуулчдыг тус хотноо очихгүй байхыг уриалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ