Тайландад халдлага гарлаа

img

Тайландын Паттани хотноо байрлах “Southern Hotel in Pattani” зочид буудлын гадна тэсрэх бөмбөг суурилуулсан авто машин дэлбэрсэн талаар “www.thesun.co.uk” мэдээллээ. Уг халдлага өчигдөр 22.00 цагийн орчимд болжээ. Халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, 29 хүн шархтсан талаар албаны хүн мэдэгдэв. Амиа алдсан хүн тус буудлын үйлчилгээний ажилтан байсан гэнэ. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

 

Дэлбэрэлтийн улмаас зочид буудал бүхэлдээ шатаж, дахин ашиглах боломжгүй болсон байна. Тус буудлаар ихэвчлэн жуулчид үйлчлүүлдэг байсан аж.

 

Тайландад сүүлийн өдрүүдэд террорист халдлага байнга гарах болсон юм. Энэ сарын 14-15-нд шилжих шөнө тус улсын таван хотод террорист халдлага гарч, гурван хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтсан билээ. Цагдаагийнхан өнөөг хүртэл халдлагатай холбоотой этгээдүүдийг эрэн сурвалжилсаар байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ