Г.Мандахнаранд алтаар медаль урлаж бэлэглэнэ

"Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглосон.
Тэрбээр дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан. Шүүгчид Узбекстаны бөхөд ялалтыг өгсөн.
Маргаан дагуулаад буй тус барилдаанд Г.Мандахнаранг ялсан гэж үзэж ард түмний сэтгэлийн өргөлөөр түүнд олимпийн медалийг шижир алтаар урлаж дурсгах болжээ
Энэ талаар өнөөдөр Чөлөөт бөхийн мастеруудын холбооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ